Засгийн газрын шинэ бондын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газар, Монголбанк хамтран “Номад” бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжааллаа. 600 сая ам.долларын өртөгтэй бонд. Бонд 5.125 хүүтэй, 5.5 жилийн хугацаатай.
Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бндоор солих аижл хийж байгаа юм. Тодруулбал, 2017 онд гаргасан “Мазаалай” бондын жилийн хүү 10.0875 хувь, 2012 онд гаргасан “Чингис” бонд 5.125 хувийн хүүтэй байсан. Засгийн газар 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2020 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.долалрыг төлөх ёстой.
Дээрх 600 сая ам.доллараар ирэх хоёр жилд ирэх бондыг буцааж худалдаж авсан гэсэн үг. 2012 онд Монгол Улсын эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй, гадна болн дотнын хөрөнгө оруулал ид идэвхжиж байсан үе. Энэ үед 5.125 хувийн хүүтэй бонд гаргаж байжээ. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас эдийн засаг саарсан, төсвийн алдагдал өндөр ийм үед бондыг бага хувийн хүүтэй гаргасан гэдгээрээ онцлогтой.
“Намод” бондыг гаргаснаар бондын хүүг хэмнэж байна гэсэн үг.
Тухайлбал, “Мазаалай”, “Хуралдай”, “Гэрэгэ”, “Чингис” зэрэг дөрвөн бондын хүүнд жилд 203 сая ам.доллар төлдөг байсан. Бонд сольж арилжаалснаар жилд 176.4 сая ам.доллар төлдөг болох юм. Ингэснээр жилд 70 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн үг юм.
Хоёрдугаарт, цаг хугацаа төлсөн бонд байсан. 500 сая ам.долларын төлбөрийг төлөх гээд улс орон даяар хандив цуглуулах хэмжээнд тулж байсан. Үүнээс сургамж авч энэ арилжааг хийсэн.
2021, 2022 онд “Мазаалай”, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын төлбөрийг 900 сая ам.доллар болгож бууруулж чадлаа.
Энэ нь аж аухйн нэгж, бизнес эрхлэгчид тайван байж болох боломж бүрдлээ. Энэ бол Монгол Улсын төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, зээлийн хүүг бууруулахад чухал ач холбогдолтой” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)