БАРИМТ 1
ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд 07.00-20.00 цагийн хооронд болно.
БАРИМТ 2
Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17161 хүн өрсөлдөхөөр болжээ.
БАРИМТ 3
Улсын хэмжээнд нийт 17161 нэр дэвшигч бүртгүүлснээс 310 бие даагч байна.
БАРИМТ 4
Сонгуулийн тойрог бүрт ногдох мандатын тоо нь тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил зэргээс хамаараад харилцан адилгүй тогтоогддог байна.
БАРИМТ 5
Нийслэлийн хувьд 23 тойрог, аймгуудад 545 тойрог, нийтдээ 568 тойрог байгуулагдсан.
БАРИМТ 6
Эдгээр 568 олон мандаттай тойргоос 816 төлөөлөгч сонгогдоно.
БАРИМТ 7
Харин дүүргийн 152 тойрог, сумдын 1634 тойрог байгуулагдаж, сум, дүүргийн нийт 1786 олон мандаттай тойргоос 7339 төлөөлөгч сонгогдох юм байна.
БАРИМТ 8
Улсын бүртгэлийн техник хэрэгсэл болон санал тоолох машиныг ашиглана.
БАРИМТ 9
Сонгуулийн хороодод 18534 хүн ажиллаж байгаа аж.
БАРИМТ 10
Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дэргэд санал тоолох төхөөрөмжийг ажиллуулах мэдээлэл технологийн баг ажиллана.
БАРИМТ 11
Сонгуулийн үйл ажиллагаанд нийт 2400 төрийн албан хаагч ажиллахаар болсон байна.
БАРИМТ 12
Сонгуулийн өдөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй бөгөөд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх захирамж гараад буй.
БАРИМТ 13
Сонгуулийн санал хураалт өглөө 07 цагт эхэлж, 20 цаг хүртэл явагдана.
БАРИМТ 14
Сонгогчид хоёр сонгуульд санал өгнө.
БАРИМТ 15
Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө зэрэг, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөө зэрэг сонгоно.
БАРИМТ 16
Саналын хуудасны дээд хэсэгт хэдэн нэр дэвшигчийг сонгох зааврыг байршуулах аж.
БАРИМТ 17
Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийн дор сонгуулийг зохион байгуулна.
БАРИМТ 18
Энэ удаагийн сонгууль УИХ-ын сонгуультай адил сонгуульд ирцийн босго тавиагүй. Гэсэн ч иргэдийг өндөр ирцтэй оролцуулах талаар сонгуулийн хороодод чиглэл өгчээ.
БАРИМТ 19
Сонгууль болох өдөр буюу аравдугаар сарын 15-нд бүх нийтээр амарна.
БАРИМТ 20
Мандатын тооноос цөөн хүн дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болохгүй.
БАРИМТ 21
Гурван мандаттай тойрогт нэг, хоёр, гурван хүний төлөө саналаа өгч болно.
БАРИМТ 22
Харин дөрвөн хүний төлөө санал өгвөл саналын хуудас хүчингүй болно.
БАРИМТ 23
СЕХ орон нутгийн сонгуулийг удирдаж, гардан зохион байгуулахгүй. Харин мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа юм байна.
БАРИМТ 24
Орон нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Сэтгэгдэл (2)