"Хувилай хаан ба Монгол жанжид" үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд нээлтээ хийгээд байгаа билээ. Энэхүү үзэсгэлэнд Хубилай хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрх бүхий лаан баримлуудаас бүрдэнэ. Мөн Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрүүд дэлгэгдсэн байна. Үзэсгэлэнг "Мөнх тэнгэрийн цаг" ТББ, "Чингис хааны лаан баримлын музей" хамтран зохион байгуулж байгаа юм. Ингээд тус үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг хүргэж байна.
Сэтгэгдэл (612)