Хятадын эрх баригчдын зүгээс Өвөрмонголын сургуулиудад монгол хэл заахыг хориглосон шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүцэж олон эрдэмтэн багш, оюутан залуус тэмцэл өрнүүлж буй. Хэл, соёлоо хамгаалж үлдэх гэсэн Өвөрмонголчуудыг дэмжиж залуус дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Өнөөдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван-И-гийн айлчлал эхэлж байна. Уг айлчлалтай холбогдуулан иргэд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байна. Иргэдийн зүгээс улс доторх үндэстнийхээ хэл соёлыг хамгаалж үлдэхийг шаардлаа. Энэ талаарх фото сурвалжлагыг хүргэе.
Сэтгэгдэл (638)