АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших тэгш хүртээмжийг сайжруулах, цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хоёр санхүүжилтийн гэрээг байгууллаа.
Үүнээс 1.5 сая ам.долларын санхүүжилтийг оношилгоо, эмчилгээнд шаардлагатай урвалж оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна. Харин Ядуурлыг бууруулах Япон сангаас олгож буй хоёр сая ам.доллараар Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүрэгт дөрөв сургууль, дөрөв цэцэрлэг байгуулах аж.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үе тэнгийн найзуудын хамт ердийн сургууль, цэцэрлэгт явж тэгш хамрагдах боломж бүрдэх юм. Манай улсад 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 11606 хүүхэд байна.
Мөн цар тахалтай тэмцэх төслийн хүрээнд 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжааг PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж, нэн чухал хэсэг болох хүчилтөрөгчийн эмчилгээг бүрэн хийх зориулалттай хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4804 ширхэг тоног төхөөрөмж иж бүрэн хэрэгслийг худалдан авахад зарцуулах юм.
А.Сүх