ШӨХТГ, МХЕГ, ЦЕГ нар хамтран явуулсан шатахууны чанарын асуудалд хийсэн шалгалтын талаар мэдээлэл өглөө.
Шалгалтаар шатахуунд хүхэр, марганцын хэмжээ стандартад зааснаас их гарчээ. Шатахууны чанар хүнд метал ихтэй байгаа нь байгаль орчин болон автомашин гэмтэх аюултайгаас гадна иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм.
МХЕГ-ын Эрчим хүч, хэмжилзүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадорж “Шатахуун дотоодод орж ирээд чанар нь алдагдаад байна уу эсвэл чанаргүй бүтээгдэхүүн орж ирээд байна уу гэдгийг харьцуулан шинжлэхээр ажиллаж байна. Одоогоор хилээр орж ирж байгаа шатахуунд хийсэн шинжилгээний хариу гараагүй байна.
Хилээр орж ирж байгаа шатахуунд 2018 оноос хойш 4-5 удаагийн шалгалт хийсэн. Энэ үеэр шаардлага хангахгүй импортлохоор завдсан шатахууныг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч ажилласан. Манай улс шатахууны хараат улс. ААН-үүд ихэвчлэн евро-2 стандартын шатахууныг импортолж байгаа дүн мэдээ АМГТГ-т бий” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)