Хөдөлмөрийн үндэсний нам орон нутгийн сонгуульд өрсөлдөх 27 нэр дэвшигчээ өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүллээ.
ХҮН-ын нийслэлийн намын хороон дарга П.Наранбаяр “Орон нутгийн сонгуульд зориулж мөрийн хөтөлбөрөө шинэчилсэн. Нийслэлийн сонгуульд гадна, дотнын их сургууль төгссөн, боловсрол өндөр, эрдмийн зэрэг цолтой хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Эдгээр хүмүүс намынхаа бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хэрэгжүүлэхийн тулд оролцож байна. Нийслэлийн төсвийн зургаан дүүрэгт дэвшүүлсэн.
Бид нийслэлийн иргэдээ, монгол хүнээ дээдлэх бодлого барьж ажиллана.
Хоёрдугаарт, хүндээ ойр хотын шийдвэр гаргана. Алслагдсан хотын дүүргүүдэд хөгжлийн ялгаа мөн түгжрэл, хөрсний бохирдол, цэвэр усны хангамж тулгамдаж байна. Эдгээрийг боловсруулж цогц арга хэмжээ авах мөрийн хөтөлбөр боловсруулсан” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (9)