Монголын банкны холбоо болон бусад холбогдох байгууллагаас зээлийн хүүний талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг ирэх дөрвөн жилд дөрвөн нэгжээр бууруулах зорилт тавьсан. Өмнөх дөрвөн жилд дөрвөн нэгжээр буурсан. Энэ хүрээнд зарим иргэдэд хүлээлт үүсээд байна. Өмнөх дөрвөн жилд эдийн засаг өсөлттэй, инфляцийг нам дор түвшинд барьж байлаа. Экспортын орлого сайн, гадаад валютын нөөц өссөн зэрэг макро эдийн засгийн таатай үе байсан.
Гэтэл өнөөдөр эдийн засаг 10 орчим хувиар унасан, төлбөрийн тэнцэл 600 гшаруй сая ам.долларын алдагдалтай. Цар тахлын нөхцөл байдал хэдэн жилийн хугацаанд үргэжлэх нь тодорхойгүй. Энэ нөхцөл байдалд зээлийн хүүг бууруулах нь бодлого боловсруулагчдын ур ухааныг шаардах асуудал юм. МАН зоригтой амлалт өгсөн. Зах зээлийнхээ зарчмаар бол зээлийн хүү буурах биш харин ч өсөх макро орчинд байна” гэдгийг онцоллоо.
А.Сүх