Орон нутгийн сонгуульд өрсөлдөх 45 хүний нэрийг нийслэлийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар зарлалаа.
Тэрбээр “Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаа хуулийн хугацаанд явуулсан. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцосн амжилтаа орон нутгийн сонгуульд бататгах чухал цаг үе ирээд байна. УИХ-ын ээлжит сонгуульд МАН нийслэлийн 24 суудлаас 22 буюу 91.7 хувийн санал авсан.
Энэ нь иргэдээс МАН-ын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан шаргуу хөдөлмөрийг сонгосон сонголт байсан. Мөн айл гэрийн эзэн нуруу байж чадсан зангарагтайг нь сонгосон сонголт байсан гэж үзэж байна.
Энэ итгэлийг нийслэлчүүддээ үргэлжлүүлэх үүрэг хариуцлага ирж байна. Том сонголтоор цаашлаад нийслэлээ утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй хот болгохыг зорьж байна. Орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, боловсрол, соёлтой, ээлтэй хотыг иргэд хүсч байна. Тиймээс дээрх асуудлыг сайтар бодож тооцсоны үндсэн дээр өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хийж хэрэгжүүлсэн ажлаа оновчтой үргэлжлүүлэхийн тулд НИТХ-ын мөрийн мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)