ХХААХҮЯ-аас энэ жилийн ургацын урьдчилсан мэдээг танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Энэ жилийн ургацын урьдчилсан дүнгээр 513 мянган тонн үр тариа хуран авах тооцоо гарсан. Үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах боломжтой гэсэн төлөвтэй байна
Тарималын болц, цаг уурын нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилсан балансаар гурил үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой 398 мянган тонн буудайн хэмжээг 20 хувь буюу 79.6 мянган тонноор бууруулж тооцвол 314.4 мянган тонн буудай нийлүүлэгдэх боломжтой гэж үзэж байна.
Гурилын жилийн хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн хүнсний улаан буудай шаардлагатай бөгөөд 2020-2021 оны гурилын хэрэгцээгээ хангана гэж үзсэн. Энэ жил ургацын болц харилцан адилгүй байна. Тиймээс хүн хүчийг зөв хуваарилах, шатахуун хангамжийг байнга хянаж мэдээлэх, эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байхад анхаарах хэрэгтэй.
Ургацын урьдчилсан төлөв өмнөх оны мөн үеэс улаан буудай 80 мянга, төмс 46.2 мянга, хүнсний ногоо 19 мянган тонноор тус тус ахиу байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)