"Өглөө хурдан болоосой. Хичээлдээ л явах юмсан" хэмээн шинэхэн формоороо гангарсан сурагчид ижилдэн дассан нэгэн рүүгээ яарна. Харин нэгдүгээр ангид элсэн суралцагчдын хувьд шинэ найз, шинэ багш, шинэ орчин гээд бүх зүйл өөр. Тоглоомтой нөхөрлөдөг байсан тэдний хувьд үзэг цаас нийлүүлж зурлага зурахаас эхэлнэ. Нэг үгээр бол тэд эрдмийн гараанд анхлан хөл тавьж буй учраас дасах гэж багагүй хугацаа шаардах нь дамжиггүй ээ. Ямартай ч 83.2 мянган зургаан настнууд эрдмийн гараанд хөл тавьжээ. Энэ жилийн хувьд цар тахлын онцгой нөхцөлд 3-4 цаг хичээллэнэ. Орон нутгийн сурагчид танхимаар хичээлээх бол нийслэлийн сурагчид долоо хоногийн гурван өдөр танхимаар хичээллэх юм. Ингээд хичээлийн шинэ жилийн фото хальсанд буусан мөчийг хүргэж байна.