“Эрдэнэс Тавантолгой” ХХК иргэдийн ногдол ашиг 179 гаруй тэрбум төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК руу шилжүүлжээ.
Хүн амын орлогын албан татварын хуулийн дагуу 10 хувийн татварыг хасаж тооцсоноор нэг ширхэг хувьцааны үнэ 81 төгрөгөөр бодож олгогдох аж. Энэ дагуу иргэн та 1072 ширхэг хувьцаатай бол 86832 төгрөг, 772 ширхэг хувьцаатай 62532 төгрөг авах юм.
Одоо Засгийн газрын шийдвэрийн дагуу “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” иргэдийн дансанд шилжүүлэх ажил үлдсэн гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (21)