Увс, Баян-Өлгий зэрэг баруун бүсийн аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд, Б.Бейсен, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд "Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах" лобби бүлэг байгуулж байгаа талаар мэдээллээ.
Тус бүлэг нь баруун бүсийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийх аж.
Бүлгийн эхний ажил бол аймгуудын агаар орчны бохирдлыг бууруулах гэдгийг онцоллоо. Энэ хүрээнд Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)