ХНХ-ын сайд А.Ариунзаяа насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмжийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийгэм халамжийн чиглэлээр зургаан хууль хэрэгжиж байна. Энэ хүрээнд 1.5 сая иргэдэд төрөөс зайлшгүй шаардлагатай халамжийн арга хэмжээ авдаг.
Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг цахимжуулах зорилго дэвшүүлсэн.
Одоогийн байдлаар зургаан хуулийн хүрээнд үзүүлж байгаа 12 үйлчилгээний дөрвийг нь цахим байдлаар авах E-Halamj сайтыг ажиллагаанд оруулж байна.
Мөн ТҮЦ машинаар дээрх үйлчилгээг авах боломжтой. Төрд байгаа мэдээллийг нэгтгэж чадсанаар 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр цахимаар үйлчилгээ авах боломж бүрдүүллээ. Ингэснээр хүндрэл чирэгдэл багасхаас гадна үлдсэн найман үйлчилгээг цахим руу шуурхай шилжүүлнэ.
Цахим үйлчилгээнд насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, өрх толгойсон эцэг эхийн тэтгэмж, одонтой ээжүүдийн тэтгэмж зэрэг багтсан.
Түүнчлэн Төрийн банк тэтгэврийн насны ахмадуудад цахим төлбөрийн картыг үнэ төлбөргүй олгох, АТМ-ээр шимтгэлгүй үйлчлэх үйлчилгээ нэвтрүүлээд эхэлсэн. Тиймээс бусад банкуудад уг үйлчилгээг нэвтрүүлэхийг уриалж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)