Тавантолгой-Зүүнбаян, Гашуун сухайт чиглэлийн төмөр зам үерийн усанд автсан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ. Тэгвэл уг асуудлаар Тавантолгой Төмөр зам ХХК-аас "Төмөр замын асуудлыг улстөржүүлэх хэрэггүй. Шаардлагатай зүйлс гарвал биднээс асуу гэдгийг мэдэгдлээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Төмөр зам барих бүтээн байгуулалтын ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэж байна. Гэвч цахим орчинд үнэнтэй үл нийцэх мэдээлэл цацагдах боллоо. Төмөр замын суурь бүтэц үеийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй. Цахим орчинд цацагдсан зураг нь түр далан. Үүнийг шинэ төмөр замын суурь бүтэц мэтээр мушгин гуйвуулж цацаж байна.
Өнөөдөр 07.00 цагийн үед дроноор зураг авсан. Нийт долоон удаагийн борооны үеэр төслийн талбай гурван удаа үерт автсан. Говийн усыг гаргахын тулд түр даланг сэтэлж, усыг урсгасан. Тэгэхгүй бол төмөр замын суурь бүтцийг гэмтээх эрсдэлтэй байсан. Доод бүтцийн ажил дуусах шатандаа яваа. Үндсэн гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штабын бүтээн байгуулалтын хэсэг ажиллаж байгаа. Энэ төсөл бол Монгол Улсын түүхэнд бичигдэх ажил” гэлээ.
Үүний дараа дараах асуултад хариулт өглөө.
-Манай улсын компаниуд хэр чанартай автозам баридаг билээ. Гэтэл төмөр зам барих хэмжээний мэргэшсэн компани манай улсад байдаг юм уу?
-Төмөр замын салбар үүсч хөгжөөд 80 гаруй жилболж байна. Энэ хугацаанд төмөр замын дээд болон доод бүтцийг тавьсаар ирсэн. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд төмөр зам барих гэж оролдож ирсэн. Өнгөрсөн жилээс амжилттай тавьж эхэлсэн. Дээд бүтцийн тухайд машинтстанцуудыг ажиллуулж байна. КТМС буюу УБТЗ-ын хөдөлгөөнт засварын төв, Тавантолгой төмөр замын охин компани энэ ажлыг хийж гүйцэтгэдэг. Доод бүтцийн тухайд Монгол Улсын автозамын далангийн стандарт нь адилхан байдаг учир энэ стандартын дагуу хуучин замын ажил хийж байсан компаниуд ажиллаж байна.
-Хэчнээн туслан гүйцэтгэгч компани ажиллаж байна вэ. Зарим туслан гүйцэтгэгч компанийн гүйцэтгэлийн мөнгийг өгөөгүй гэдэг яриа гарсан.
-Туслан гүйцэтгэгчийн хувьд Зүүнбаянд 57 ААН, гүүрэн дээр 17 ААН, барилга угсралтад 54 ААН, эрчим хүч дээр найм, дэд бүтэц-2, харин Гашуунсухайт чиглэлд 18 ААН туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нэр заавал ямар асуудал байгааг хэлж өгч болно. Ер нь бол төмөр замын асуудлыг улстөржүүлэх хэрэггүй. Шаардлагатай зүйлс гарвал биднээс асуу.
Г.Маргад
Сэтгэгдэл (7)