Монгол банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Энэ талаарх шийдвэрийг Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм.
Манай улсад нийт 76 гаруй мянган иргэн хэрэглээний зээл авчээ. Үүнээс 9000 гаруй иргэн хэрэглээний зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж, зээлээ царцаажээ.
Энэ оны аравдугаар сарын 1 хүртэл хэрэглээний зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулсан иргэдийн зээлийг түр царцаах шийдвэр гарсан. Тэгвэл уг хугацааг энэ оны эцэс хүртэл сунгахаар болжээ. Ингэхдээ хэрэглээний зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаагүй санхүүгийн дарамт учирсан иргэд Монголбанкны уг шийдвэрийг ашиглах боломжтой аж.
А.Сүх
Сэтгэгдэл (2)