Улсын Онцгой комисс өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх сургууль, цэцэрлэгийн есдүгээр сарын 1-нээс сунгах талаар хэлэлцэж, шийдвэрлэсэн юм. Комиссоос гаргасан зарим арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “УОК-ын хуралдаанаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 289 тохиолдлын 73.7 хувь нь ОХУ-д сурч, ажиллаж амьдарч байсан иргэдээс илэрсэн. Мөн коронавирусын халдвар дотоодод тархах эрсдэл өндөр байгаа.
Тиймээс УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг үргэжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо” гэсэн юм.
Сэтгэгдэл (8)