Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын ажлыг энэ онд эрчимжүүлсэн.
Одоогоор,
- Газар шорооны ажил 87.15 хувь,
- Ус өнгөрүүлэх хоолой, мал амьтны гарцын ажил 97.44 хувь,
- Гүүрийн ажил 37.62 хувьтай байгаа бөгөөд замын дээд бүтцийн 42 километрийг угсарчээ.
Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам.доллар байдаг. Харин энэхүү төмөр зам ашиглалтад орсноор дээрх өртөг хоёр дахин буурах боломжтой аж.
Мөн төслийн хүрээнд нийт хоёр өртөө, зургаан зөрлөг баригдах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн, экспортлох боломжтой.
Сэтгэгдэл (5)