Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс тарваган тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн жилүүдэд тарваган тахлын тохиолдолд бүртгэгдэж, хүн нас барах тохиолдсон бөгөөд сүүлийн үед хүнээс хүнд дамжих маш өндөр эрсдэлтэй юм. Өнгөрсөн 2019 онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн тарваган тахлаар нас барсан бол энэ жил таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь амь насаа алдсан.
Наадмын өдрүүдэд тарваган тахлын шинж илэрч, холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, сорьцыг шинжлэхэд долдугаар сарын 12-ны өдөр тарваган тахлаар нас барсан нь тогтоогдсон бөгөөд 15 настай хүүхэд байсан.
Тарвага агнах нь 2017 оноос хойш гурван жилийн хугацаатай хууль бус хорио болсон. Баяр наадмын өдрүүдэд иргэд хөдөө, орон нутагт аялж зугаалахдаа хууль бусаар агнасан тарвага худалдах, идэх тохиолдол үүсч байгаа. Тухайлбал, Говь-Алтай аймагт гэхэд таван суманд хөл хорио тогтоосон бөгөөд нэг тохиолдолд 60-100 сая төгрөг зарцуулдаг. Тиймээс өөрийнхөө болон гэр бүлийн эрүүл мэнд, амь нас, нийгмийг аюулд автуулахгүй байх, тарвага агнах, тээвэрлэх, зөөвөрлөх, худалдахаас сэргийлэхийг анхааруулж байна гэдгийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)