Хуульд зааснаар монголчууд энэ сарын 11-нээс 15-ныг хүртэл тав хоног амарлаа. Машин тэрэгтэй нь хотоос гарч, гэр бүлээрээ хөдөө орон нутгийг зорьсныг эс тооцвол тэнгэр хангай бороо хураа харамгүй хайрласан өнгөрсөн өдрүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар уртын харайлтын ДАШТ-ыг зохион байгуулах хэмжээнд хүрсэн юм. Ямар нэгэн төлбөргүй, төсвийн мөнгөнөөс зарцуулаагүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нийслэл хотдоо “зохион байгуулах”-д иргэн Таны оролцоо ч чухал байсныг энд онцлох хэрэгтэй.
Сэтгэгдэл (6)