"Монголын нэг өдөр" хэмээх нэртэй "Марзан" Шаравын алдарт зураг бий. Эрхэм, эгэлгүй зураачийн уг зурагт Монгол ахуйг өөрийн "хуудас"-наа дүрслэн багтааж өгүүлсэн нь өнөөг хүртэл тухайн хүний ур дүй, мэдрэмжийг харуулдаг. Үүн шиг нэгэн зургийн сан буюу Хустай нуруунд нутагшиж байгаа ан, амьдатын зургийг уншигчдадаа хүргэж байна. Олон жилийн давталттай судалгаа шинжилгээний ажлын үр дүнд 7 баг, 16 овог, 55 зүйл хөхтөн амьтанг эл орчимд бүртгэжээ. Халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай тоо толгойн хэлбэлзэлтэй боловч байнга тохиолдоно. Аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий нүүдэл шилжилтийнхээ үед цөөн тоогоор дайрч өнгөрдөг. Үүнээс, байршил нутагтаа харьцангуй тогтвортой, тоо толгой, нягтшилийн хувьд зонхилогч зүйл нь халиун буга юм.
Сэтгэгдэл (3)