Гүйцэтгэх ажил: Ариун цэврийн материал нийлүүлэх
Тендерт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь тендерийн Хавсралтын үнэ болох 30,000.00 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн материал буцаан олгогдохгүй.
Жич: Тендерийн материалыг Хавсралтын дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.
Та бүхэн холбогдох материалаа 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн 16:00 цагийн дотор ХХБ-ны Төв байранд ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө -19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс
ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад хариу эргэн мэдэгдэнэ.
Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт, гэрээний хэлтэс (Утас: 80859191, 70100241, и-мэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу.
Уг тендертэй холбоотой хийж гүйцэтгэх ажлын техникийн шаардлага болон бусад холбогдох мэдээллийн жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресейпшнээс авна уу!