Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хамтарч АИ-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 80-100 төгрөг, АИ-95 автобензин 200 төгрөг, дизелийн түлш 160 төгрөгөөр буурсан талаар мэдээллээ.
Тодруубал, Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр бууруулах, үнийг тогтвортой байлгахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс АИ-92 шатахууны үнийг найман сарын хугацаанд тогтвортой барьжээ. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Европ-5 стандартын бүтээгдэхүүний үнийг бууруулах, нөөц нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүд шатахууны доод үнэд өөрчлөлт шинэчлэлт хийхээр АМГТГ-аас ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд улсын хэмжээнд он дуустал АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах юм байна. Тухайлбал, Говь Алтай аймагт АИ-92 бензин литр тутамд 1600 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх, Улаанбаатар хотод 1320-1400 төгрөгийн хооронд борлуулах аж. Ингэснээр дунджаар литр тутамд 400 төгрөгөөр буурчээ.
Коронавирусний цар тахлаас үүдэж 2020 оны хоёрдугаар сараас түүхий тосны үнэ буурсан ч энэ сараас эхлэн нэмэгдэж эхэлжээ.
Дээр хэлсэнчлэн АИ-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 80-100 төгрөг, АИ-95 автобензин 200 төгрөг, дизелийн түлш 160 төгрөгөөр буурсан байна. Ингэснээр нийслэлд,
- А-80 авто бензин 1350,
- А-92 авто бензин 1360,
- А-95 авто бензин 1800
- Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.
Шатахууны үнэ ийн буурсанд улсаас нэг ч төгрөгийн зардал гараагүй. Харин ААН-үүд зах зээлийн жамаараа үнээ ийн бууруулж байгаа аж. Хамгийн гол дэлхийн зах зээл дээрх үнийн бууралт манай улсад нэг сарын дараа нөлөөлдөг. Энэ дагуу шатахууны үнэ буурч байна. Мөн АИ-92 шатахууны үнэ найман сарын хугацаанд тогтвортой байх болно гэдгийг мөн мэдээллээ.
Сэтгэгдэл (3)