Үндсэн хулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдөр морь цагт хүчинтөгөлдөр хэрэгжиж эхэллээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ буюу Үндсэн хууль бүрэн бүтэн болж чадлаа. Нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу тохирох нэмэлт, өөрчлөлт хийж хүчин төгөлдөр болох гэж байна.
Нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилийн алдаа оноог цэгцэлж, төрийн эрх мэдлийн харилцан тогтвортой байдлыг хангаснаар улс орныг дараагийн 30 жилд хэрхэн удирдан зохион байгуулах, иргэдийн амь амьжиргааг хэрхэн дээшлүүлэх талаар тогтоож чадлаа. Байгалийн баялаг иргэдэд хүрч тэдний амьдралд бодитой дэмжлэг үзүүлж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх. Мөн парламентын ардчиллыг тогтоож, төрийн эрх мэдлийг оновчтой болгосон гэж үзэж байна.
Хариуцлагатай тогтвортой Засгийн газар ажиллах боломжийг бүрдүүллээ. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, зарчмын шинж чанартай зүйлийг орууллаа. Ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалын он жилүүд болно. Дагалдан гарах 40 гаруй хууль төрийн байгууллын хариуцлага, төсвийн ил тод байдлыг амьдрал дээр биежүүлэх ёстой юм. Үзэл санааг нэг бүрчлэн нарийвчилж байж үр дүнг нь харах болно. Дараагийн төр засаг хичээн ажиллах үүрэг ирж байна.
Үндсэн хууль оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улс, монголын ард түмэнд ач тусаа өгнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжиж төрийн минь сүлд ивээх болтугай" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)