Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсад батлагдсан 141 тохиолдол байна. Үүнээс 32 хүн эмчлэгдэж гарсан.
Өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын 11 эмч 5639 хүнд тандалт судалгаа хийсэн. Бүгд сөрөг гарсан. Мөн тусгаарлах байранд таван хүн шинээр нэмэгдэж, 255 хүн гэрийн ажиглалтад шилжлээ. Одоогийн байдлаар тусгаарлалтад 1156 хүн байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 119 дугаарт 168 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авсан. Иргэдийн хувьд амны хаалтаа зүүхгүй байна гэсэн асуудлыг ярьж байна. Иргэд өөрсдөө гадуур явахдаа бусдадаа шаардлага тавих нь зүйтэй байна.
Түүнчлэн АНУ-д ахмад дайчдыг хүндэтгэх дурсгалын өдөр ирэх амралтын өдрүүдэд болно. Энэ үеэр хөл хориог тодорхой хэмжээгээр бууруулахаар төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ хөл хорионы дэглэмийг сайтар мөрдөх шаардлагатай гэж үзжээ. Мөн ирэх зургадугаар сараас Англи улс сурагчдынхаа хичээлийг эхлүүлэхээр болжээ" гэв.
А.Сүх