Арьс, шир бэлтгэн тушаасан 37 мянга 825 малчинд нийт 9 тэрбум 913 сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ. Тодруулбал, Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан юм. Энэ дагуу 2019 онд арьс, шир гүн боловсруулах 12 үйлдвэрт тушаасан 2 сая 419 мянга 559 ширхэг богийн арьсанд нийт 7.1 тэрбум төгрөг олгосон бол 190 мянга гаруй ширхэг бодын ширэнд 2,7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг Төрийн сангаас олгож эхэллээ.
Ташрамд дурдахад, Засгийн газрын шийдвэрийн дагуу нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоол баталсан юм. Тэгвэл уг мөнгийг мөн өнөөдрөөс эхлэн малчдын данс руу шилжүүлж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (2)