ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 20-нд 109 хүн шинжилгээ хийсэн. Хариу сөрөг гарсан. Тодруулбал, Дархан, ХӨСҮТ зэрэг газарт байрласан хүмүүсээс халдвар илрээгүй. Алтан булаг боомтоор орж ирсэн жолооч нараас мөн халдвар илрээгүй. Нийт 140 тохиолдол батлагдсан. Үүнээс 24 хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжсэн" гэлээ.