Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод COVID-19 вирусын тархалтын улмаас цахим системээр дамжуулан, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авах ажил хийгдэж дууслаа. Сангийн зээлийн мэдээллийн нэгдсэн системд энэ сарын 19-ний байдлаар нийтдээ 1,576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна.
ЖДҮХС-нд-769 төсөл, зээлийн хүсэлт-159,7 тэрбум төгрөг
Орон нутагт-809 төсөл, зээлийн хүсэлт-78,8 тэрбум төгрөг
Эдгээр төслүүдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалаар авч үзвэл, Улаанбаатар хотод 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 697 аж, ахуйн нэгжийн 95,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, орон нутагт 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 807 аж, ахуйн нэгжийн 78,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, 300.0-1000.0 сая төгрөгийн зээл хүссэн жижиг ангилалд бүртгэгдсэн 65 аж, ахуйн нэгжийн 49,4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, 1,0-2,5 тэрбум төгрөгийн зээл хүссэн дунд ангилалд бүртгэгдсэн 7 аж, ахуйн нэгжийн 14.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус тус эзэлж байна.