УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ дахь оюутнуудаа татан авах чиглэл өгсөн. Судалж байна. Тэнд байгаа оюутнуудын нөхцөл байдал хүндэрсэн. Ойрын үед татаж авна.
Өдөр тодорхой болоогүй. Мөн Энэтхэг улс дахь ламхай нарыг татан авахаар судалж байна. Ойрын хугацаанд нислэг үйлдэж магадгүй гэдэг байдлаар бэлтгэл ажлыг хангуулсан. Мөн БНСУ болон БНХАУ-ын Эрээн хотоос иргэд ирэх хүсэлт гаргасан. Эрээнээс ирэх иргэдийг Дорноговь аймагт тусгаарлах ажил зохион байгуулна. Шуурхай штабад иргэд өдөр, шөнөгүй хандаж байна. Одоогоор 10 мянга гаруй өргөдөл ирсэн. Энд нэг зүйл хэлэхэд Улсын онцгой комисс, Шадар сайдад өргөдөл гаргах хэрэггүй.
Шуурхай штаб өргөдөл, гомдлыг албан ёсоор хүлээж авч байна. Тиймээс бидэнд өгөх хэрэгтэй.
Энэтхэг рүү жижиг оврын онгоц ниссэн. Нийт 158 хүн ирсэн. Зарим иргэдийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХӨСҮТ-д тусгаарласан. Гадаадад байгаа иргэдэд хандаж хэлэхэд бидний боломж хязгаарлагдмал байна. Бид зочид буудал, сувиллынхантай уулзаж байна. Нэг хүнийг нэг өрөөнд тусгаарлах ёстой. Одоо энэ сарын 21, 22, 23-нд Солонгосоос ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа дуусна. Гарахаар нь ариутгал хийгээд дараагийн хүмүүсээ байршуулна. Бид хүмүүсээ тултал нь татаж авсан. Шинээр ирсэн хүмүүсийг байршуулах байрыг хайж байна. Зарим тусгаарлах байрыг шахаж байна.
БНСУ-д бага насны таван хүүхэд харах хүнгүй үлдсэн гэдэг мэдээлэл гарсан.
Бид хүмүүсээ татаж байна. Татан авах иргэдийн нэрсийн жагсаалтад ороогүй ч хүндэтгэх шалтгаантай бол авчирсан.
Улс орон бүр шинжилгээний асуудалд өөр өөр байр суурь баримталдаг. Солонгос улс шинжилгээ хийхийг шаарддаг. Зарим улсууд хийх шаардлагагүй гэж байна.
ОХУ-аас цэргийн сургуулийн оюутнууд ирсэн. Ирсэн үед нь шинжилгээ хийсэн. Орой нь халдвартай нь илэрсэн. 35 хүнээс 23 хүн нь шүү. Эндээс бид бүх боломжоо дайчилж, халдварыг илрүүлэхээр ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (4)