Жеофф Готтлиб тэргүүтэй ОУВС-гийн ажлын хэсэгтэй цахим уулзалт хийлээ. Энэ үеэр коронавирусний цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөө, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн багц арга хэмжээний талаар санал солилцсон байна.
ОУВС-гаас гишүүн орнууддаа КОВИД-19 цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээхэд нь дэмжлэг үзүүлэх Rapid Finance Instrument буюу “Шуурхай Санхүүжилт” хөтөлбөр хэрэгжүүлэн, санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон юм. Энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар тодорхой ярилцлаа.