Нийслэл хотод хийж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Дэлхийн зарим хотуудтай Улаанбаатар хот ах дүүгийн харилцаатай явдаг. Энэ хүрээнд мэдээлэл, туршлага солилцдог юм. Дэлхийн зарим хотууд хорио цээрийнхээ дэглэмийг сулруулж, зарим нь чангалж байна. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газар энэ сарын 1-нд цэнгээний газруудын хөл хориог цуцалсан. Улмаар тавдугаар сарын 2-ны өдрөөс нь эхэлж коронавирус шинээр бүртгэгдэж тархаж эхэлсэн байна. Сөүл хотын клубуудээр явсан залуугаас дамжин халдварлаж, вирусний хоёр дахь давалгаа эхэлжээ. Зөвхөн нэг дүүрэгт гэхэд 54 хүнд илэрч, 17 хүн хоёр дагч халдвар тээгч болсон байна. Ялангуяа 20-30 насны залуусын дунд шинж тэмдэггүй халварын эрсдэл тархалт өндөр байна гэсэн.
Улаанбаатар хотын хувьд хөл хорионы хугацаанд шөнийн клубыг түр нээсэн. Учир нь дотоодод халдвар тархаагүй учраас эдийн засаг, ажлын байр, үйлдвэр үйлчилгээг хэвийн түвшинд явуулахтай холбоотойгоор нээсэн ч эрсдэл өндөр байсан учраас буцаад хаасан.
Москва хотод халдвар авагсдын түвшин өндөр байна. Нийслэлийн хувьд тахлаас урьдчилан сэргийлэх, дэгдсэн тохиолдолд ямар хариу үзүүлэх талаар дадлага сургуулилт хийсэн. Бэлэн байдлын хүрээнд Яармагийн 300 ортой эмнэлгийг ашиглалтад оруулсан. Мөн ээн сардаа багтаан Яармагийн нийслэлийн ЭХЭМҮТ-ийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Спорт комплекс дээр 300 ор дэлгэсэн. Хэрэв дэгдэлт тархвал өвчлөлийн зэргээр нь эмнэлгийн тоног төхөөрөмж, орчин нөхцөлийг бүрдүүлэх ажил хийгдсэн.
Түүнчлэн нийслэлд анх удаа үнэт цаас гаргах гэж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудыг НОСК худалдан авч иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажил үргэлжилж байна. Засгийн газар, УИХ-д танилцуулагдсан. Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болон бусад холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)