Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучин товчооны зүүн талын зам дээр Hino маркийн том оврын ачааны машин, том оврын машины чиргүүлтэй мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Ослын улмаас хоёр хүнийг яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ рүү авч явсан байна. Осол гаргасан том оврын машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай байгаа аж.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат "Осолд нийт таван машин өртсөн. ОБЕГ-ын аврах багийнхан жолооч нарыг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.
Хөдөлгөөний ачаалал бага үед тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцдог, өмнөх өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд хөдөлгөөнд оролцдог зэрэг зөрчлөөс болж осол гарч байна. Нийт таван автомашин гэмтэж эвдэрсэн. Том оврын автомашин хэчнээн тормоз сайн байлаа ч осолдсон үед жин ихтэй учир хор хөнөөл их учруулдаг" гэлээ.
Харин Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Өмнө нь Баянхошуунд хоёр удаа ноцтой осол гарч байсан бол сийрэг хөдөлгөөнтэй зам дээр дахин ноцтой осол гарлаа. Урьдчилсан байдлаар том оврын машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай байна. Ослын улмаас зам дээр түлш асгарсан. Энэ нь замын битумийг эвдэх хохирол учрууллаа. Хэргийн газар дээр Тээврийн цагдаагийн алба хаагчид үзлэг хийж байна. Налайхын зам дээр 60 км/цагийн хурдтай явах ёстой. Гэтэл автозамын чанар сайжрах тусам осол аваар ихээр гарч байна. Иргэд үүнийг анхаарч өөртөө дүгнэлт хиймээр байна.
Том оврын автомашин осолдсон тохиолдолд хор хөнөөл нь их байдаг. Учир нь жижиг оврын автомашин, том оврын автомашин зэрэгцэж, хөдөлгөөнд ордог. Автомашин үйлдвэрлэгчид 820 км/цагаас илүү хурдтай явж болохгүй. Энэ цагийг баримталж яваад осолдвол амьд үлдэх магадлал өндөр. Харин үүнээс илүү хурдтай явж байгаад осолдвол амьд үлдэх магадлал тун бага гэж мэдэгдсэн. Цагдаагийн алба хаагчид торгох гэж байна, торгох гэж улайрлаа гэдэг зүйлийг иргэд ярьдаг. Гэтэл угтаа бол тээврийн бүрэн бүэн байдлыг хангах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс байнга хяналт шалгалт хийдэг. Үүнийг иргэд ухамсарлаж ойлгомоор байна" гэлээ.