“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр 1072 хавьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан иргэдийг хувьцааныхаа дансыг яаралтай нээлгэхийг анхааруулсан юм.
Энэ талаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр "Эрдэнэс-Тавантолгой" ХК энэ жил анх удаа иргэддээ ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэсэн. ТУЗ-ын тогтоолын дагуу ногдол ашиг олгох ажлыг энэ сараас эхлэн зохион байгуулах ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд ногдол ашиг хуваарилах бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Гэвч 1072 хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн хувьцааны дансаа нээх, банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон банкны данс нь идэвхтэй ажиллаж байгаа эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь хэрхэн өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг яаж өгөх гээд хянаж цэгцлэх ажил их бий. Энэ ажил хийгдээд бараг дууссан, давхардал үүсгэхгүй, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг газрууд мэдээллээ хоорондоо солилцох, тулгах ажил хийгдэж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2.512.768 иргэн эзэмшдэг. Үүнээс хувьцааны дансаа нээлгэсэн 1.718.296 иргэн байгаа бол банкны дансаа баталгаажуулсан 425.000 мянган иргэн байна. Мөн и-баримт аппликейшн хэрэглэж НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжийг бас бүрдүүлсэн. Харин и-баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)