Өнөөдөр урсгал сөрж автозамын хөдөлгөөнд оролцсон жолоочийг замын цагдаа зогсоож, хууль ёсны шаардлага тавих үеэр эсэргүүцэж, улмаар замын цагдааг алгадсан юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эмэгтэйг 50 мянган төгрөгөөр торгож, гурван сар жолооны эрх хассан байна.
Замын цагдааг алгадсан үйлдэлдээ жолооч А нь "Тухайн үед их завгүй явж байсан. Машинаас бууж маргалдаж эхэлснээ санаж байна. Цаашаа юу болсныг бараг санахгүй байна. Уучлаарай. Торгуулиа төлсөн" гэдэг тайлбар өгчээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (155)