Өнөөдөр урсгал сөрж автозамаар зорчсон тээврийн хэрэгслийг зогсоож хуулийн дагуу шаардлага тавьсан цагдааг жолооч эмэгтэй алгадсан хэрэг гарсан байна.
Уг үйлдлийг иргэд баримтжуулан видео бичлэг хийснээ цахим орчинд түгээсний дагуу цагдаагийн байгууллагаас уг зөрчлийн хэргийг шалгаж, тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйгээс мэдүүлгэ авч байгаа аж.
Улмаар холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (50)