Коронавирусийн цар цахалтай холбогдуулан онцгой дэглэмд шилжсэн Монгол Улс нүүрс, ачаа тээврийн зарим боомтоо түрүүчээс нь нээж эхэлсэн. Ингэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг шат шатанд нь хийж, хилийн боомтоор гаргах ажлыг хийж байгаа юм. Энэ хүрээнд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги гэсэн гурван боомтоор 458 машин нүүрс экспортлогджээ.
Улсын Онцгой комиссын дагуу авсан арга хэмжээний хүрээнд 10 гаруй хоногийн өмнө дөрвөн боомтоор нүүрс ачсан 300 орчим машин гарч байсан юм. Харин энэ удаад 458 болж өссөн нь нүүрсний экспорт нэмэгдэж байгаа харуулж байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)