Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын асуудлаар холбогдох албаныхантай уулзлаа.
Тэрбээр "Хөдөө орон нутагт 1.1 сая, нийслэлд 900 гаруй мянга орчим сонгогч байна. Одоо нэг зүйл анхаарах хэрэгтэй. Сурталчилгаанд зарцуулах дундаж зардалд. Хөдөө орон нутаг буюу Өвөрхангай, Улаанбаатар хотоос Баянзүрх дүүргийг сонгож судалсан. Нэг нэр дэвшигч 2000 төгрөгөөр сонин, 2500 төгрөгөөр сэтгүүл, ухуулах хуудас 1500 төгрөг гээд тооцвол Өвөрхангай аймгийн 75 мянган сонгогчдод 198 сая төгрөгийн тараах материал, ухуулагч нарын цалинг 500 мянган төгрөгөөр бодоход 190 сая, намын ажилчид 115 сая төгрөг гэхээр нийтдээ 503 сая төгрөг зарцуулахаар байна. Энэ бол албан бус тоо шүү. Санал зөрсөн тоо байна уу. Үүнд хоол, шатахуун, телевизийн сурталчилгааны төлбөр ороогүй шүү.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд 240 мянган сонгогчтой, гарах зардлыг танилцуулъя. Тараах материалд 628 сая, ухуулагч болон намын ажилчдын цалинд 1.2 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Баримжаа байна уу.
Бид нийт долоон удаа сонгууль өгсөн. Үүнд 2800 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байсан. хамгийн олон нэр дэвшигч өрсөлдсөн жил нь 2012 он буюу нийт 544 хүн өрсөлдсөн. Энэ жилийн хувьд 800 орчим хүн нэр дэвших магадлалтай. Зардлын хувьд нэг нам 5.9 тэрбум төгрөг, нэр дэвшигч аймагт 405 сая, нийслэлд 626.9 сая, улсын хэмжээнд 474.4 сая төгрөгт болно. Ингээд тооцохоор зөвхөн сонгуулийн 21 хоногт 600 тэрбум төгрөг зарцуулах нь. Өнөөдөр УОК-оос нэгдүгээр сараас хойш цар тахалд 40 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэж мэдэгдсэн. Байдгаа бариад шүү. Гэтэл бид сонгуульд 600 тэрбум төгрөг зарцуулах нь. ААН-үүд хаалгаа барьж байхад шүү дээ. Миний орилоод байгаа эрсдэлийн сан байгуулаач ээ, төсвөө тодотгооч ээ гэдэг зүйл энэ. 2020 оны улсын төсөв 350 тэрбум төгрөг биз дээ. Үүнээс царцаахаа зарцаагаад, зогсоохоо зогсоолоо гэхэд сонгуулийн зардалтай нийлээд НЭГ ИХНАЯД төгрөг болж байна" гэв.
СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: Би нэг зүйлд л санаа зовж байна. Сурталчилгааны асуудал. Санал хураах байрыг яаж л бол яаж зохион байгуулж болно. Хамгийн аюултай зүйл нь энэ жил нэр дэвшиж байгаа хүмүүсийн олонх нь шинээр нэр дэвшигч. Сонгогчтойгоо уулзаж, өөрийг таниулах, харуулахыг хүссэн залуучууд байна. заавал уулзалт хийхийг шаардаж байна. Тиймээс санал хураах байраас илүү уулзалтын байранд түлхүү анхаарах ёстой. Энэ асуудлыг анхаарах ёстойг албаныханд хэлсэн.
Сэтгэгдэл (18)