ЭШЛЭЛ 1
Манай улс дахин саарал жагсаалтад орвол шууд хар жагсалтад багтана. Өөрөөр хэлбэл, шоронд орж байгаатай ялгаагүй гэсэн үг. Үүнийг дагаад улс оронд хортой зүйл их бий болно. Уг нь МАН-д ам.долларын ханшийг 1960 төгрөгийн ханштайгаар АН хүлээлгэн өгч байлаа. Гэтэл тухайн үеийн Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайдтай хамтран улсын сан хоосон байна гэх мэтээр мэдэгдэл хийгээд л 2720 төгрөг хүргэсэн.
ЭШЛЭЛ 2.
Дэлхий дээр төрийн эрхийг намаар дамжуулж барьдаг. Нам бол үзэл бодол нэгтэй хүмүүсийн нэгдэл шүү дээ. АН-ын хувьд барууны төвийн үзэлтэй. Энэ нь хувь хүний эрх чөлөө, хууль ёс, үндэсний эрх чөлөөг дээдэлсэн үзэл юм. Тиймээс бид уг бодлогын эсрэг эрх баригчдын хийж байгаа ажлыг тууштай шүүмжилнэ.
ЭШЛЭЛ 3.
Нам гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг эсвэл албан тушаалд хүргэдэг гүүр гэсэн ойлголт иргэдийн дунд бий болоод байна. АН шүүмжилж, хариуцлага тооцох үедээ тооцож, дэмжих үедээ дэмжиж ирсэн. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлага тооцож л байсан. Харин У.Хүрэлсийн Засгийн газрыг дэмжсэн. Энэ нь дайснаа дарах гэж байгаа юм шиг харагдаж байж магадгүй.
ЭШЛЭЛ 4.
С.Баярцогтыг оффшор бүсэд данстай гэсэн мэдээллийг нэр бүхий нөхдүүд Швейцарийн банкнаас авчирсан гэсэн. Гэхдээ С.Баярцогт уг мөнгөө оффшор бүсэд өөрөө мартсан гэж хэлсэн. Түүний оффшор данс намын нэр хүндэд нөлөөлсөн учраас ёсзүйн хариуцлага хүлээлгэж гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн.
ЭШЛЭЛ 5.
Харин энэ асуудлаа шийдчихвэл нам хуралдаж гишүүнээр дахин элсүүлэх эсэх талаар хэлэлцэнэ.
ЭШЛЭЛ 6.
Би намаас хөөгдөх үйл ажиллагаа гаргавал ёсзүйн дүрмийн дагуу хариуцлагаа хүлээж, хөөгдөнө. Ер нь хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Хариуцлага тооцдоггүй найзан дундаа явсны гайгаар намын нэр хүнд унадаг юм.
ЭШЛЭЛ 7.
Монголын ард түмэн ардчилалд хайртай. Бид тэр хайрыг нь даах ёстой. Даагаагүй зүйл ч бий. Ард түмэн сонголтоо хийхдээ хатуу байдаг. Гэхдээ АН-ын хувьд харьцангуй ард түмний нүдэн дээр ил байдаг нам гэж боддог. Улс төрийн гол хоёр намын хувьд төлөвшлийн зөрүү их бий.
ЭШЛЭЛ 8.
М.Энхболдтой тийм ойрхон л байсан юм бол Ерөнхийлөгчийн сонгуулиар гаргачих нь яасан юм. Аливаа юм хоёр талтай. Цахим хуудас мэдээллийг ил болгож өгсөн нь давуу талтай. Өмнө нь сайд, ялаа хоёрыг сонингоор алж болдог байсан бол одоо сошиалаар алж байна шүү дээ.
ЭШЛЭЛ 9.
Би Боржигон овогт Цэвэгдоржийн хүү Туваан. Монголд цүнх баригч зэрэг их юм ярьдаг. Миний хувьд олон жил улстөрд ойрхон ажлласан нь үнэн. С.Ламбаа сайдын зөвлөх, Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхад дэд сайд, С.Эрдэнэ даргыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байх үед газрын дарга, агентлагийн дарга зэрэг олон хүнтэй ажиллаж байсан. Энэ бүрт ажил яриад л явдаг. Хэний хүн болгомоор байна тэрүүгээрээ л болго.
ЭШЛЭЛ 10.
Мөн Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ нарын сонгуулийн ерөнхий менежер хийж байсан. Энэ хугацаанд олон зүйл үзлээ. Архи пивонд ч хүртэл гүйж байлаа.
ЭШЛЭЛ 11.
Би хүний их эмч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахгүйгээр улс төрд орсон. Залуудаа зах зээлийг чөлөөтэй байлгадаг ардчилал гоё юм байна гэж боддог байлаа. Анх оюутан байхдаа арьс ширний ченж хийж байсан. Улмаар 1989 онд Чех улсад анагаах ухааны чиглэлээр сурч байх үед зүүн европт ардчилсан хувьсгал өрнөж, нүдэн дээр жагсаал цуглаан өрнөсөн. Үүний нөлөө их гарсан гэж боддог.
ЭШЛЭЛ 12.
Сонгогчдын боловсрол гэж сайхан үгтэй. Сонгогчдод хүлээлт байгаа учраас улстөрчид тоглолт хийж байна. Сүүлдээ ил цагаандаа гарч чихэр боов тараадаг болсон. Буруу нь иргэдэд өөрсдөд нь бий.
ЭШЛЭЛ 13.
Хөгжингүй улсууд өмн нь эдийн засгийн хямрал зэрэг олон бэрхшээл саадыг даван туулж байж өнөөгийн хөгжилд хүрсэн. Бид Эзэн Чингис хааныхаа буянаар өлсөж, цангаж, зовлон үзээгүй ард түмэн.
ЭШЛЭЛ 14.
Би Төв аймгийн хүн. Хоёр Энхболдын нутаг гэдгээр нь хүмүүс мэднэ. Ирэх оны сонгуульд нутагтаа хүч үзэх бодол бий. Өөрийгөө 40 гарч, дөрвөө дарчихсан гэж бодож байгаа.
ЭШЛЭЛ 15.
Гэхдээ хувийн мөнгөөрөө биш. Сангийн сайд болон Ерөнхий сайдтай ойр хүмүүс л аймаг сумандаа их төсөв хуваарилуулж байна. Тэгээд хувийнхаа мөнгөөр нээчихсэн юм шиг тууз хайчлаад л. Утгагүй санагддаг.
ЭШЛЭЛ 16.
Улс бол товчхондоо нэг айл. Аав нь Ерөнхий сайд гэж бодъё. Манайх 500 хоньтой, энэ жил 100 хонь борлуулна. Эмээ, өвөөгийн тэтгэвэр нийлээд хэдэн төгрөг орж ирнэ. Бусад хуваарилах зардлаа тооцно. Ингээд үзэхээр төсөв гэдэг нэг айлын л асуудал. Үүнийг ирэх жил хүртэл хэрхэн зарцуулах асуудал. Түүнээс биш тэнэг олон тоо яриад хүний толгой эргүүлээд байх шаардлагагүй.
ЭШЛЭЛ 17.
Төсвийг иргэд ажил, орлого олоод явахад дэм болохуйц зүйлд зарцуулах ёстой. Тухайлбал, төрийн бодлого нь хувиараа хөдөлмөр эрхлээд явж байгаа иргэдлийг хясан боогдуулдаггүй байх. Хүмүүс өөрсдөө хөдөлмөрлөөд амьдралаа аваад явчих юмыг урдуур нь орж аманд нь халбагадаж өгөх хэрэг байхгүй.
ЭШЛЭЛ 18.
Сонгууль дөхөөд ирэхээр хэн ч байсан гоё, гоё юм ярина л даа. Үнэхээр эрх жилүүдэд хэцүү цаг үе хүлээж байна. “Ядахад яр” гэгчээр саарал жагсаалтад орчихсон. Гадаад өр хүлээгдэж байна. Толгойны өвчин болсон зүйл зөндөө байна. Тиймээс төсвөө ирээдүй рүү чиглүүлж, эрсдэл үүсвэл зарцуулах, өрийг өрөөр хаадаггүй ийм л болохын тулд алхам алхмаар ойртох нь чухал. Гэхдээ нэг засаг гараад л хийчихдэг амар зүйл биш.
ЭШЛЭЛ 19.
Би аливаа зүйлийг өөр дээрээ харьцуулж боддог. Жишээ нь миний хүүхэд, ээж, аав, ах, эгч, дүү угаартаад муу юм болчихвол яах вэ. Шахмал түлшийг хэрэгжүүлж байгаа хүмүүс ийм зүйл бодож байгаа болов уу гэж. Бүх бурууг ядарсан иргэд рүүгээ чихэх м. Энэ сарын 4-нөөс хойш амиа алдсан иргэдийн тоо наймд хүрсэн байна.
ЭШЛЭЛ 20.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 45 хүн түүхий нүүрсэнд угаартаж нас барсан. Энэ тоог мэргэжлийн байгууллагаас авлаа. Би утаан дээр улстөржихгүй. Хордлогыг эмчиллээ л гэж ярьдаг. Цусанд нь эргэлдээд явж байгаа биз дээ.
ЭШЛЭЛ 21.
Түүхий нүүрсийг халж урагшлах нь зөв. Гэхдээ АН өнгөцхөн юм хийх биш, шалтаг шалтгааныг нь гаргаж ажиллах тухайлбал, хий, цахилгаанаар халаах, иргэдийг орон сууцжуулах асуудлыг ярьж байгаа.
ЭШЛЭЛ 22.
Ургийн мод гэж ярьдаг. Иргэд нам, сонгуульд ажиллаад албан тушаал авдаг нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна.
ЭШЛЭЛ 23.
Үе үеийн сайд нар ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргын цүнхэнд л явж байдаг. Тэдний хийсэн юмыг л харж үзээд мэргэжлийн хүмүүс хийсэн зөв байлгүй гэж үзээд шат шатаар дээш нь явуулж энэ нь төрийн шийвэр болдог. Тиймээс салбараа мэддэг хүмүүс яам, агентлагын газар ажиллахгүй бол мэдэхгүй хүмүүс ажиллавал дампуурна.
ЭШЛЭЛ 24.
60 тэрбум бол хууль бус. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан хэрэг. Бид ийм зүйлийг хэзээ ч хийхгүй. Үнэгүй хоол гэж байдагггүй. Хүн тухайн улстөр, намаа сонгоод энэ намын бодлого цааш явна. Албан тушаал хашъя гэж бодож байвал төлбөр төлөх ёстой. Өндөр болгохгүй бол бид яаж шилэн байх юм.
Сэтгэгдэл (77)