“Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаа тараах гэж байна. Тодруулбал, өнгөрсөн 2019 онд нийт нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлсэн талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Одоогоор 1.8 иргэн дансаа нээлгэсэн. Гэвч дөнгөж 300 мянга нь хувьцааны дансаа банкны данстай холбосон байна. Хувьцааны ногдол ашгийг цахим баримтаар дамжуулан хувьцааны ногдол ашиг олгох хүсэлтийг Сангийн яам руу явуулсан.
НӨАТ-ын баримт бүртгүүлдэг дансаар ногдол ашиг авч болно. Энэ ажлыг судалж байна. Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн туслан гүйцэтгэгч нь "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК-тай холбоотой асуудал үүссэн. Тус компанийн ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулсан 10 ажилтнаа ажлаас нь халсан байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн есөн ажилтанг энэ компаниас техник дээр ажиллахыг зөвшөөрөхгүй гэсэн. Үүнээс болж хоёр өдөр уурайчид эсэргүүцлийн алхалт хийсэн. Гэхдээ энэ бол ажил хаялт биш. Уурхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөгүй. Салбарын сайд энэ асуудлыг цэгцлэх чиглэл өгч үйл ажиллагаагаа хэвийн явуулах албан бичиг, шаардлага хүргүүлсэн. "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК 48 цагийн сул зогсолт хийсэн байснаа зогсоож хэвийн ажиллагаанд шилжсэн.
Энэ бол хөдөлмөрийн маргаанаас үүдэлтэй асуудал. Гэтэл улстөржилт орж “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Тавантолгойн уурхайг хятадуудад зарсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ бол буруу ташаа мэдээ гэлээ.