ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Хоёрдугаар сараас хойш 119 дугаарын утсаар дэлхийн 117 улсад байгаа монголын 98 иргэн зөвлөгөө авсан. Гурван эх үүсвэрээс гадаадад монгол иргэд өвчилсөн талаар мэдээлэл авч байна. Одоогийн байдлаар 13 хүн байна. Эдгээр хүмүүс бүгд 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарласан. Улмаар Швейцарь улс дахь хоёр иргэний давтан шинжилгээгээр сөрөг гэж гарсан. ХӨСҮТ-д хоёр хүн эмчилж, эдгэрсэн мэдээлэл байна. Үүнээс нэг нь эдгэрсэн гэсэн. Утсаар холбогдож байгаа иргэд зөвхөн нэрнийхээ эхний үсгийг хэлдэг. Байршлаа хэлдэггүй. Өвчний ямар шинж тэмдэгтэй байвал ямар эмчилгээ хийх вэ зэрэг зөвлөгөө авдаг" гэлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунзаяа “Сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д есөн хувь, Испанид таван хувь, Францад найман хувиар халдварын тохиодол нэмэгдсэн. Нас баралтын хувиар Франц улс хамгийн өндөр хувьтай байна. Сүүлийн үед халдварын 44 хувь нь шинж тэмдэггүй үедээ тархсан гэсэн судалгаа гарсан” гэв.
А.Сүх