Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораториор 373 шинжилгээ хийгдэж, сөрөг гарчээ. Тодруулбал, 194 хүний давтан шинжилгээ, ажиглалтад байсан 164 хүн, тандалтын зорилгоор хийсэн 15 хүнд шинжилгээ хийсэн.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сэлбэ, Ивээлэн, Батсүмбэр зэрэг сувилалд байсан 164 хүний ажиглалтын хугацаа дуусч, давтан шинжилгээгээр халдвар илрээгүй учраас гэрийн ажиглалтад шижүүллээ. Ингээд бид нэгдүгээр сарын 9-өөс хойш нийт 1124 хүнд шинжилгээ хийсэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ хяналтад байна. Өчигдөр Замын-Үүдийн боотмоор 58 хүн орж ирсэн. Нэг хүнийг сэжигтэй тохиолдол гэж тусгаарлан шинжилгээг нааш нь явуулсан. Бусад хүмүүсийг тусгаарлалтад авсан" гэлээ.
А.Сүх