Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний цар тахалын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий нийтэд нийт 1.9 сая хүн энэ өвнөөр өвчилж, 126 мянган хүн нас бараад байна. Өвчлөл АНУ, Испани, Италид эрчтэй тархсан хэвээр байна. Мөн хойд хөршид халдварын тархалт нэлээд анхаарал татаж байна. Сүүлийн 24 цагийн дотор 2774 хүн шинээр халдвар авч, 22 хүн нас барсан байна. Өвчлийн 60 орчим хувь нь Москва хотод гарч байгаа бөгөөд ирэх долоо хоногт ч үргэлжлэх хандлагатай байна. Өвчлөлийн 30 орчим хувь нь шинж тэмдэггүй тархаж байгаа учраас гэртээ байх, зайнаас харьцах хамгийн чухал байгааг Засгийн газраас нь анхааруулжээ. Ялангуяа сарын хугацаанд эмнэлгийн байгууллагаар явахгүй байхыг зөвлөсөн байна.
Ази тивийн хувьд Япон улсад шинээр 482 шинэ тохиолдол нэмэгджээ. Хятад улсад шинээр 36 халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд гаднаас ирж байгаа иргэдийг 28 хоног тусгаарлахаар болжээ. Манай улсын хувьд 1672 хүн ажиглалтад байна. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 30 хүнээс тав нь эдгэрсэн байна. Өчигдөр 396 дуудлага ирсэн. Үүнээс Сонгдо эмнэлэгтэй холбоотой дуудлага 70 хувийг эзэлж байна. Хоёр иргэний хувьд харшил халдварын өвчтэй байсан учраас эерэг гарсан. Харин PCR шинжилгээгээр сөрөг гарсан. Хүн амын дунд халдвар байхгүй байна гэсний баталгаа болж байна гэдгийг хэлмээр байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (14)