Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг бууруулах, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, мөнгөний бодлогын хүүг хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 11-нд 10 хувь болгон нэг хувь бууруулж байсан. Тэгвэл дахин нэг хувиар буулгаж, эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгахаар шийдвэрлэжээ. Ингэснээр сард төлөх зээлийн хэмжээ 20 орчим хувиар буурах бөгөөд хүндрэлд орсон иргэн ирэх долдугаар сарын 31-ний өдрийн дотор зээл авсан арилжааны банкиндаа хүсэлт гаргаснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь шинэчлэгдэх юм.
Сэтгэгдэл (3)