АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, ардчилалын үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн тэмцэгчдэд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд хамт оролцох уриалга хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү "2000 онд ардчилалын төлөөх намууд тав салж, сонгуульд оролцоод ялагдаж байсан гашуун түүх бий. Тиймээс ардчилалын төлөө тэмцэж ирсэн, тусдаа нам байгуулж гарсан улстөрч, намуудыг хүчээ нэгтгэж сонгуульд оролцоё гэж уриалж байна. Хүчээ нэгтгэх гэдэг нь эвсэх гэсэн үг биш. МАН хэт олонх болж хууль бус зүйл олон удаа хийсэн. Үүнтэй тэмцэх цаг ирсэн. Тиймдээ ч уриалга хүргүүлж байна. Ардчилалын төлөө, ялалтын төлөө гэсэн хүн бүрт АН-ын үүд нээлттэй шүү гэдгийг мэдэгдлээ.
Түүнчлэн бусад нам, эвслүүддээ төсөв санхүүжилтээ шилэн болгооч гэдэг уриалгыг дэвшүүлж байна. Бусад намууд хаалттай байна. Бид ил болгосон болохоор шүүмжлэлд өртөж байна.
-Нэр дэвшихийн тулд 100 сая төгрөг тушаасан. Үүний дараа дахиад нууцлалын гэрээ байгуулж, мөнгө тушаах ёстой гэсэн байна лээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Төлбөр төлсөн, татвараа төлсөн жагсаалт бол ташаа мэдээлэл. Хуулийн байгууллагад хандсан. Төлбөр нэмсэн зүйл байхгүй. Тэгээд ч улс төрийн нам өөрийн дүрмээрээ татвар авах эрхтэй. Энэ татвар нь сонгуульд бэлтгэл ажлыг хангах зорилгоор ийм татвар ногдуулсан. Үндэсний бодлогын хорооноос аливаа зүйлээс хараат бус байх үүднээс ийм татвар ногдуулсан. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт 586 сая төгрөг гээд байхад бусад намууд энэ санхүүжилтыг хаанаас олох гээд байгаа нь хардлага төрүүлж байна. Гэхдээ сонгуульд өрсөлдөх хүмүүс ийм хэмжээний татвар төлнө. Ингэхдээ хаанаас, яаж олсон талаарх мэдээллээ ил болгож, баримтаа өгөх ёстой. Сонгуульд өрсөлдөх хүмүүсээс хоёр дахь татвар нэхсэн гэдэг зүйл худлаа мэдээлэл.
-Санхүүжилтээ хаанаас олсон талаарх эх үүсвэрийг хаанаас олж харах вэ. Та өөрөө энэ 100 сая төгрөгөө төлсөн үү. Таны жилийн орлого 67 сая төгрөг гэсэн байна лээ. Та төлсөн бол хаанаас, яаж олсон бэ?
-Эх үүсвэрийг нэг бүрчлэн хэлэх боломжгүй. Тэгээд ч аудитаас нэг бүрчлэн шалгадаг. Угаасаа ч шалгах байх. Зарим нь хувийн, бизнесийн гээд янз бүрийн аргаар мөнгө босгосон байх. Ирэх сарын 15-нд бүх мэдээлэл ил болно. Олон нийт үзэх байх.
-Танай Үндэсний бодлогын хорооны Д.Мөнх-Эрдэнэ ингэж мэдэгдсэн шүү дээ?
-Энэ асуудлыг намын дотоод асуудлаар ярих байх. Ер нь бол АН-ын хувьд
-Сонгуулийн өмнө намын удирдах бүтцэд яагаад өөрчлөлт оруулсан юм бэ?
-ЕНБД-аар ажиллаж байсан Ц.Тувааны хувьд намын дэд даргад өрсөлдөхөөр болсон. Намын гишүүд Ц.Баатархүүд итгэл хүлээлгэж ЕНБД-ын албан тушаалыг өгсөн.
Сэтгэгдэл (23)