Энэ сарын 13-наас буюу өнөөдрөөс эхлэн автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах тухай мэдээллийг ОБЕГ-аас өгсөн билээ. Үүний дараа Засгийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг үгүйсгээд энэ асуудал эцэслэгдээгүй гэж мэдэгдсэн.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор явахыг зөвшөөрөхгүй гэдгээ онцоллоо. Тодруулбал, халдварын цар тахлын үед олон хүнийг нэг дор бөөгнөрүүлэх нь эрсдэл дагуулна. Хэрвээ автомашиныг дугаарын хязгаарлалтаар явуулбал нийтийн тээврийн ачаалал нэмэгдэж, дагаад эрсдэл өндөрсөх болно. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын хувьд энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (2)