Энэ сарын 8-нд буюу өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сэжигтэй нэг тохиолдол илэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн 21 хүнээс халдвар мөн илрээгүй. Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос 83 хүнийг тусгаарлан тандалт, судалгаа хийж байна.
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирсан бөгөөд ойрын хавьтлын 15 хүнийг тандалт, судалгаанд хамруулаад байна.
Түүнчлэн өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшин бидний хийж байгаа ажилтай танилцсан. Улмаар халдварын гол бүсэд ажиллаж байгаа 200 гаруй эмч эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдэд 500.000-1.000.000 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон" гэлээ.
А.Сүх