Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Тавантолгойн станцын ТЭЗҮ боловсрогдсон. ТЭЗҮ нь яаман дээр байдаг. Үүнийг ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Үүний тулд 500-600 сая ам.доллар шаардлагатай. Энэ нь Оюутолгойн санал болгож байгаа станциас 30 хувь, цахилгаан нь 50 хувь хямд үнэтэй. Станц ашиглалтад орсноос хойш таван жилийн дотор зарцуулсан мөнгөө нөхнө.
Уг нь Оюутолгой ашиглалтад орсноосоо хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авах заалт байдагч энэ нь хэрэгжихгүй байгаа. Бид 330 кВт шугам татаж өгсөн. Шугамаа татсан, дэд бүтцээ бий болгочихсон. Станцын гол хэрэглэгч нь Оюутолгой байх ёстой.
2018 онд байгуулагдсан гэрээнд эрчим хүчний Тавантолгойн станцыг байгуулах гэрээний хүрээнд Тавантолгойн цахилгаан станцыг барих концессын эрх авсан компанитай хамтарч хэрэгжүүлэх байсан ч харилцан ойлголцолд хүрсэнгүй. Төрийн санхүүжих боломжтой бүх зүйлийг энэ төсөлд зарцуулна. Энэ төсөл маш ашигтай. Өртөг ашгийн тооцоог нь хийж байгаад ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтойг судална. Төслийн нэгж бэлэн бий. Санхүүгээ босгох ажлыг маргааш эхлүүлнэ. Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай маргааш уулзаж, Засгийн газрын шийдвэрийг танилцуулна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)