Төсвийн байнгын хорооны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-ААН-ын татварыг тодорхой хэмжээгээр чөлөөлөх, НДШ, ХХОАТ-ыг зургаан сараар хойшлуулах зэрэг Засгийн газраас шийдвэр гарсан. ААН-үүдэд хүлээлт үүсгэж байгаа уг асуудлыг байнгын хороо хэрхэн шийдсэн бэ?
-Төсвийн байнгын хороогоор COVID-19 халдварын үед эдийн засгийн хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг хэлэлцлээ. Одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэх үлдсэн. Маргааш 16.00 цагт байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгээр орох ёстой.
-Төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн газрын ажилтан, тендерээр үүрэг гүйцэтгэж байгаа компанийн ажилтан зэрэг НДШ, ХАОАТ-ын хөнгөлөлт эдлэхгүй байхаар зохицуулсан нь маргаан дагуулж байх шиг байна?
-Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн санал гарсан. Нэгдүгээрт, төсвөөс цалинждаг иргэдийн цалин хөлс нь буураагүй учраас хөнгөлөлтөд хамрагдахгүй гэж байгаа юм. Мөн төсвөөс цалинждаггүй төрийн өмчийн газар байна. Энд ажилладаг алба хаагчдын НДШ, ХАОАТ-ыг чөлөөлөх эсэх асуудлыг маргааш эцэслэн шийдвэрлэнэ.
-Ажилгүйдлийн тэтгэмж олгох эсэх асуудлаар саналын зөрүүтэй байсан. Хэзээ нэгдсэн байр суурьд хүрэх вэ?
-Тийм. Засгийн газраас өргөн барихдаа өөрөөс үл хамаарах шалтгаанаар эсвэл Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон ААН-үүдэд олгоё гэсэн. Энэ талаар өчигдөр бүлгийн хурлаар ярьсан. Ажлын хэсэг дээр тооцоо судалгаагаа нэмж хий. Шаардлагатай бол бүлгээр шийдвэр гаргуул. Ойлголцож байгаа бол байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүл гэдэг чиглэл гарсан.
-Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн зарцуулалтыг гаргасан. Орлогын эх үүсвэрийг яаж бүрдүүлэх юм бэ?
-Одоогоор төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэсэн бүлгийн шийдвэр гарсан. Гэхдээ шаардлагатай тохиолдолд хийж болно гэж үзсэн. 5.1 их наяд төгрөгийн хувьд хэвлэлийн мэдээлэлтэй байгаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)