УИХ-ын гишүүн О.Баасанхүүг АН-ын гишүүн болж байгаа талаарх мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл тэрбээр уг мэдээллийг эрс няцаалаа. Энэ талаар тэрбээр "Намаасаа ч гараагүй хүнийг өөр намд орчихсон. Бүр мөнгө өгсөн гэдэг мэдээлэл бол гүтгэлэг. Би шинэ болон хуучин МАНАН, төрийн байгууллагуудын шударга бус зүйлтэй хэрхэн тэмцэх талаарх мөрийн хөтөлбөрийг нь харж байгаад сонгуульд өрсөлдөх намаа сонгоно.
Нам хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулах ёстой болохоос биш мөрөөдлийн жагсаалт хийх ёсгүй. Одоогоор ямар ч хөтөлбөр батлагдаагүй байна. Намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж ярьж байгаа нь аймшигтай том гүтгэлэг.
Энэ талаар хуулийн байгууллагад мэдүүлнэ. Хуулийн байгууллага шийдэх хугацаанд нь шийдвэрлэх байх" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)