Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусний халдвар 207 улсад бүртгэгдсэн байна. Дэлхий нийтэд нийт 1.015.000 хүн өвчиллөө. Иран, Итали, Франц, Испани улсуудад голомтлон тархаж байна.
Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүнийг тусгаарласан. Сүүлийн гурван өдөрт халдварт өвчний дуудлага ирээгүй тайван байна. ДЭМБ-ын зүгээс 4-5 сард халдварын оргил үед боно гэж үзсэн. Тиймээс бид анхаарахгүй байж болохгүй. Энэ хүрээнд 21 аймгийнхаа эмч мэргэжилтнүүдтэйгээ цахимаар холбогдож хуралдаж байгаа. Манай 12 өвчтөний хувьд бүгдэд нь хамар битүүрэх, булчин өвдөх, бие арзайх шинж тэмдэг илэрч байна. Халуурсан шинж тэмдэг 4-5 өвчтөнд гарсан. Амны мэдрэхүй алдагдах шинж тэмдэг одоогоор илрээгүй. Цаашид өвчнийхөө 6-7 хоногт уушгиндаа хатгалгаатай болж байна. Иргэдийн хувьд биеийнхээ байдлыг анхаарахгүй бол хүндрэх эрсдэл их байна. Цаашид эрт илрүүлэх, лабротарийн шинжилгээ хийх нь чухал байна гэдгийг анхааруулсан" гэлээ.
А.Сүх